ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ЁС ЗҮЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН “ХҮНИЙ НӨӨЦ, НИЙГМИЙН БАТАЛГАА 2028” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг хангах, чадварлаг, мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх зорилго бүхий “Хүний нөөц, нийгмийн баталгаа 2028” арга хэмжээний төслийг Хүний эрх, ёс зүй, өргөдлийн хороо хэлэлцлээ. Арга хэмжээний төслийн танилцуулгыг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Батцэцэг танилцуулав. Уг арга хэмжээний хүрээнд өмнө дурдсанчлан төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг хангах, чадварлаг, мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхээс гадна төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, харилцаа хандлагыг сайжруулахад мөн чиглэсэн байна. Ингэснээр ажлын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх, албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг таван зорилт дэвшүүлжээ. Хурлын хороо дээрх арга хэмжээний төслийг хэлэлцээд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. Хуралдаанд Хүний эрх, ёс зүй, өргөдлийн хорооны дарга Б.Болортунгалаг, гишүүн Б.Ерөө, З.Очирбат, А.Ганбаатар нар оролцож, 57 хувийн ирцтэй байв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ДЭНЖИЙН 1000 ДЭД ТӨВИЙН ХҮРЭЭНД БАРИГДАХ ДУЛААНЫ С...

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ЁС ЗҮЙГ ДЭЭШЛҮҮЛЭ...

“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГА...

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДА...