ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” 2023 АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, иргэн, гэр бүлийг дэмжиж биеийн тамир, спортоор хичээллэх боломж, орчин, нөхцөлийг бүрдүүлэх, биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгохыг бодлого, хөтөлбөртөө тусган холбогдох үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж байгаа билээ.

           Үүнтэй уялдуулан Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг  биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

           Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 8000 гаруй иргэд, ажилтан, албан хаагчид оролцон, баг, хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар үнэт дурсамжийг бүтээж, амралтын өдрүүдийг үр бүтээлтэй, цэвэр агаарт эрүүл мэнддээ анхаарсан онцлог байдлаар өнгөрүүлээд байна.

           Ийнхүү өнөөдөр /2023.04.29/ 2023 оны ээлжит “Эртэч Чингэлтэйчүүд” аяны  хаалтын арга хэмжээг Чингэлтэй Хайрхан уулнаа амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар болон холбогдох албад хэлтсийн дарга, ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

          Аяны хаалтын арга хэмжээний үеэр дүүргийн удирдлагууд  тус аяныг дэмжиж идэвх санаачилгатай оролцсон Монголын аялагчдын холбооны дэргэдэх Чингэлтэй дүүргийн алхалтын холбооны гишүүдэд  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын “Чандмань одон”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”, Чингэлтэй дүүргийн “30 жилийн ойн медаль” гардуулан өглөө. Мөн аянд оролцогчдод Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын нэрэмжит гарын бэлэг, Хайрхан хөгжлийн төв, Биеийн тамир спорт хороонд үнэгүй бэлтгэл сургуулилт хийх, дүүргийн Соёлын төвийн дугуйланд суралцах эрхийн бичгүүд, хэлтэс, албадын нэрэмжит гарын бэлэг, мөнгөн шагналыг гардуулсан бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Pc-Mall”, “Номин Электроникс” компаниас цахилгаан бараагаар ивээн тэтгэсэн билээ.

          Мөн уг арга хэмжээний үеэр Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлох, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурласан урьдчилан сэргийлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” аяныг зохион байгуулж буйгаа зарлан иргэн, өрх, ААН, албан байгууллага нэгж бүрийн оролцоо чухал хувь нэмэртэй юм.

                               ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ЭКО-БҮЛГЭМ” -ИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ ӨДӨРЛ...

“ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД III” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛ...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИДЭРЧҮҮДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ...

“ГЭР БҮЛ ХАМТДАА АЗ ЖАРГАЛТАЙ” СЭДЭВТ СУРГАЛТ, АРГ...