ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДЭНЖИЙН 1000 ДЭД ТӨВИЙН ХҮРЭЭНД БАРИГДАХ ДУЛААНЫ СТАНЦЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг даргын орлогч З.Бямбажав нар Каспийн тэнгисийн Хойд-Өмнөд олон улсын интеграцийн клубийн арилжааны захирал Линник Сергейтээ уулзлаа.

Каспийн тэнгисийн “Хойд-Өмнөд” Олон улсын интеграцийн клуб нь Хойд-Өмнөд олон улсын тээврийн коридор (INSTC)-ын хүрээнд худалдаа, тээврийн холболтыг сайжруулах зорилготой, бүс нутгийн болон олон улсын олон талт оролцогчдыг хамарсан байгууллага юм.

Каспийн тэнгисийн “Хойд-Өмнөд” Олон улсын интеграцийн клуб нь улс хоорондын интеграцийг дэмжих зорилгоор байгуулагдсан бөгөөд эдийн засгийн, худалдааны, соёлын, боловсролын хамтын ажиллагаа өргөтгөхөд анхаардаг. Түүнчлэн бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлдэг байна.

Чингэлтэй дүүрэгтэй тодорхой дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар уулзалтын үеэр хэлэлцэв.

Нэгдүгээрт, дүүргийн томоохон бүтээн байгуулалтын нэг Дэнжийн 1000 дэд төвийн хүрээнд баригдах 93 мВт-ын хүчин чадалтай хийн түлшээр ажилладаг дулааны станц төслийн хөрөнгө оруулалт,

Хоёрдугаарт, цаг уурын өөрчлөлт, экологид ээлтэй төсөл хэрэгжүүлэх хүрээнд цахилгаан машин цэнэглэх цэгүүдийг байгуулах эрх зүйн орчныг судлах,

Гуравдугаарт, тус байгууллага нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлэх зорилгынхоо хүрээнд хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогны менежментийг хэрэгжүүлэх,

Дөрөвдүгээрт, Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа  бүтээгдэхүүнийг харилцан борлуулахад хамтран ажиллахаар талууд ярилцсан юм.  

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ДЭНЖИЙН 1000 ДЭД ТӨВИЙН ХҮРЭЭНД БАРИГДАХ ДУЛААНЫ С...

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ЁС ЗҮЙГ ДЭЭШЛҮҮЛЭ...

“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГА...

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДА...