ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРГУУЛИУДАД “ИТГЭЛТЭЙ УТАС” АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр /2023.06.06/ Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл “Монголын цахилгаан холбоо” ХК-тай хамтарч ерөнхий боловсролын 17, 37, 39, 57, 72 дугаар сургуулиудад “Итгэлтэй утсыг” байршууллаа.

Ингэснээр сурагчид үнэгүй дуудлага хийх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд энэхүү утас нь эрчим хүчний тасалдал гарсан үед ч саадгүй ярих боломжтой. ЕБС-ын бага ангийн сурагчид утасгүй байх тохиолдол их байдаг учраас тэр болгон гэрийхэнтэйгээ холбогдож чаддаггүй тохиолдол байдаг. Харин одоо хичээл тархаас өмнө гэрийхэнтэйгээ ярьж чаддаг боллоо.

Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг нийт 10,000 орчим сурагчид ийнхүү эцэг эх, асран хамгаалагчтайгаа үнэ төлбөргүй холбогдох боломж бүрдэж байгаа бөгөөд хүүхэд, багачуудыг болзошгүй хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хичээл орж буй нөхцөлд цахим орчинд автахгүй анхаарал төвлөрөх давуу талууд гарж ирж байгаа юм.  

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Маркетинг борлуулалт хариуцсан ерөнхий менежер Л.Отгонхүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн хүүхдийн эрх, хөгжил хамгааллын мэргэжилтэн Э.Цолмон болон 17, 37, 39, 57, 72 дугаар сургуулиудын удирдлагууд болон холбогдох хэлтэс, албадын мэргэжилтэн, албан хаагчид оролцсон юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ЭКО-БҮЛГЭМ” -ИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ ӨДӨРЛ...

“ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД III” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛ...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИДЭРЧҮҮДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ...

“ГЭР БҮЛ ХАМТДАА АЗ ЖАРГАЛТАЙ” СЭДЭВТ СУРГАЛТ, АРГ...