ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдрийн хүрээнд “Шийтгэл бол шийдэл биш” аяныг Чингэлтэй дүүрэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, тэдний эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг сурталчлан таниулах зорилготой тус аяныг сарын хугацаанд зохион байгуулсан бөгөөд хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг даргын зөвлөх Д.Уянга, Засаг даргын орлогч З.Бямбажав болон дүүргийн удирдлага, Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд оролцлоо. Мөн энэ үеэр аяны хүрээнд зохион байгуулсан уралдаан, тэмцээнүүдийн шагнал гардуулсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГА...

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДА...

ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЧ ЧАДААГҮЙ 20 ОРЧИМ Ж...

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА