ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЧ ЧАДААГҮЙ 20 ОРЧИМ ЖИЛ БОЛЖ БАЙГАА 33 ӨРХИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд суурьшсан 54 айл, өрх байна. Тэдний 21 нь газар эзэмших гэрчилгээтэй бол 33 айл өрх нь газар эзэмших гэрчилгээгээ авч чадаагүй байгаа юм. Тэдний ихэнх нь газрын гэрчилгээгээ авч чадалгүй 10, 20 жил болж байгаа бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Тамир, 9-р хорооны Засаг дарга С.Уянгазул нар өнөөдөр эдгээр иргэдтэй уулзаж, мэдээлэл өглөө. Нийслэл хотын усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтмол шинэчилж, хүрээг тэлж, өргөсгөдөг. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, түүний цутгалт голуудын урсцыг нэмэгдүүлэх нөөцийг хуримтлуулах, зүй зохистой ашиглах, хамгаалах хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Гэвч нөгөө талд энэ бүсэд иргэд суурьшиж, хашаа байшин барьж олон жил тохижсон байдаг. Олон жил суурьшсан иргэн газар эзэмших гэрчилгээгээ авах хүсэлт гаргадаг ч төр, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, голуудын урсцыг нэмэгдүүлэх нөөцийг хуримтлуулах, зүй зохистой ашиглах үүднээс газар эзэмшүүлэх боломжгүй байдаг. Энэ шалтгааны улмаас 9 дүгээр хороонд ийнхүү 33 өрх газар эзэмших гэрчилгээгээ авч чадаагүй байгаа юм. Тус өрхүүдийн асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн зүгээс ажиллаж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудад хандахаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр уулзалтын үеэр мэдэгдлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГА...

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДА...

ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЧ ЧАДААГҮЙ 20 ОРЧИМ Ж...

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА