

“ТОХИЛОГ ЧИНГЭЛТЭЙ-2028” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭГ ХҮНД НОГДОХ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаан цахим болон танхим хосолсон хэлбэрээр үргэлжилж, “Тохилог Чингэлтэй-2028” арга хэмжээний төслийг хэлэлцэж, холбогдох санал дүгнэлт боловсруулсан юм. Дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт иж бүрэн тохижилтын ажлыг хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг багасгах, авто замын түгжрэлийг бууруулах тухай ажлуудыг тус арга хэмжээний төсөлд тусгажээ. Тухайлбал,
-Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шат, дээвэр, фасад, инженерийн шугам, сүлжээг засварлаж, шинэчлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх;
-Авто зам, замын гүүрэн байгууламж, үндсэн сүлжээ, тойрог болон туслах зам, замын ус зайлуулах шугам сүлжээний шинэчлэлтийн ажил, зам засварлах ажлуудыг хэрэгжүүлэх;
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөө, “Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө”-тэй уялдуулан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх;
-Дүүргийн нутаг дэвсгэрт гудамж, нийтийн эзэмшлийн талбайг гэрэлтүүлгээр бүрэн хангаж, иргэдийг аюулгүй амар тайван амьдрах нөхцөлөөр хангах;
-Агаар, орчин бохирдуулагч эх үүсвэрийг бууруулж, байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэх;
-Дүүргийн нутаг дэвсгэр дэх инженерийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зэрэг зорилтыг тусгажээ.
Хуралдаанд Хот байгуулалт, дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн хороо дарга дарга Д.Ядамжав цахимаар, гишүүн Б.Мөнхбат Ш.Нарантунгалаг, Б.Батсайхан, С.Уянгазул, Г.Өлзийбаатар, Д.Буянтогтох нар танхимаар оролцов.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД...
“ТОХИЛОГ ЧИНГЭЛТЭЙ-2028” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭ...
ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ӨНӨӨДӨР ЭХ...
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ, “Ц...