ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Ингэхдээ гишүүдийг хариуцсан чиглэл бүрээр нь сургалтад хамруулсан юм. Тухайлбал, хорооны нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан зэрэг чиглэлээр нь өөр өөр хөтөлбөр боловсруулж, чадавхжууллаа. Хамтарсан багийн гишүүд нь дүүргийн 24 хорооны гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн урьчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлдэг билээ. Энэ утгаараа өөрсдөө чадавхжиж, хууль эрх зүйн шинэчлэлийн мэдээллийг аваад зогсохгүй хувь хүний хөгжил зэрэг бусад ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай юм. Энэ утгаараа уг сургалтыг зохион байгуулсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД...

“ТОХИЛОГ ЧИНГЭЛТЭЙ-2028” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭ...

ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ӨНӨӨДӨР ЭХ...

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ, “Ц...