

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ, “ЦАХИМ ЧИНГЭЛТЭЙ-2028” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо хуралдаж, Засаг даргаас өргөн барьсан “Цахим Чингэлтэй-2028” арга хэмжээний төслийг хэлэлцлээ. Танилцуулгыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Батцэцэг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн дарга Ч.Бадамцэрэн нар танилцууллаа. “Цахим Чингэлтэй-2028” арга хэмжээний төслийг боловсруулахдаа дүүргийн мэдээлэл харилцаа холбооны технологийн дэд бүтцийг хөгжүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд олон нийтийн санал хүсэлтэд тулгуурлан мэдээллийн урсгалыг сайжруулах, цахим технологид түшиглэн төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын цаг хугацаа, зардлыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэжээ. Чингэлтэй дүүргийн хэмжээнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулан, иргэд хоорондын мэдээллийн урсгалыг сайжруулж, цахим технологид түшиглэн төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын цаг хугацаа, зардлыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэн, мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын системийг бэхжүүлж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд гурван зорилт дэвшүүлжээ. Үүнд:
-Иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах
-Дүүргийн хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэд технологи бүхий дэд бүтэц нэвтрүүлэх
-Салбар архив байгуулах нөхцөлийг бүрдүүлж, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар тусгажээ.
Хуралдаанд Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга Д.Отгонбаатар, гишүүн А.Ганбаатар, Ц.Амаржаргал, Д.Уянга, Ч.Хонгорзул, Л.Цэеэрэгзэн нар оролцлоо.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД...
“ТОХИЛОГ ЧИНГЭЛТЭЙ-2028” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭ...
ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ӨНӨӨДӨР ЭХ...
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ, “Ц...