ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн наймдугаар хуралдаан боллоо

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн наймдугаар хуралдаан болж, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Хуралдаанаар дүүргийн 2026 оны зургаадугаар сарын эрүү, хэв журмын нөхцөл байдлын мэдээллийг сонсож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцов.

Хуралдааны төгсгөлд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангаж, болзошгүй гэмт хэрэг, гал түймэр, аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэст үүрэг, чиглэл өглөө. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛ...

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН XI ХУРАЛДА...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчил...

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧИНГ...