ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА 2026.07.09
Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах зөвлөлийн ээлжит хуралдаан болж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар үер, усны аюулаас иргэдийг сэрэмжлүүлэх, үүсэж болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, гамшгийн үед байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулахыг дүүргийн Онцгой комисст чиглэл болголоо.
Түүнчлэн иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж тогтмол хүргэх, эрсдэл бүхий байршлуудад хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, үерийн далан суваг, ус зайлуулах байгууламжийн бэлэн байдлыг шалгаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Хуралдааны үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн дарга Т.Уламбаяр хэлэхдээ:
"Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аялал, амралт эрс нэмэгддэг. Иймээс үер, ус, гал түймэр болон бусад болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс өндөржүүлсэн хариуцлагатай ажиллах шаардлагатай. Эрсдэл бүхий бүсэд хяналт, эргүүлээ нэмэгдүүлж, сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэн, аливаа нөхцөл байдалд бэлтгэл, бэлэн байдлаа бүрэн хангаж ажиллах нь чухал" хэмээн онцлон үүрэг, чиглэл өглөө.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
3 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...3 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛ...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН XI ХУРАЛДА...
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчил...
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧИНГ...




