ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүрэгт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Гадаад харилцааны албаны дэд дарга Фань Бо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, найрамдалт харилцаат хот, дүүрэг болох тухай санамж бичиг байгуулах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг Манжуур хотын худалдааны чөлөөт бүсийн зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны дараагийн чиглэлүүдийн талаар харилцан ойлголцолд хүрлээ.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Б.Болортунгалаг, Хурлын Ажлын албаны дарга Б.Нацагдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Чингэлтэй дүүрэг, Манжуур хотын хамтын ажиллагаа 2018 оноос эхлэлтэй бөгөөд 2018, 2023 онуудад хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж ирсэн. Энэ хүрээнд нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлдвэрлэл, хот тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал, өрхийн үйлдвэрлэл болон жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧИНГ...

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН Э...

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА 2026