ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан болж, дүүргийн төсөв, хаягжилттай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Чингэлтэй дүүргийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн баталсан бөгөөд тайлангаар орлогын төлөвлөгөө 92.6 хувь, зарлагын гүйцэтгэл 81.9 хувьтай хэрэгжиж, 13.0 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 83 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Түүнчлэн дүүргийн 7-24 дүгээр хороодын гудамжны нэр, хаягийн зургийн жагсаалтыг баталлаа. Гудамж, замыг нэршүүлэх ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан 2024 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үндсэн дээр боловсруулсан бөгөөд энэ хүрээнд нийт 2930 гудамжийг нэршүүлжээ.

Батлагдсан гудамжны нэр, хаягийн жагсаалт нь хаягжилтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгож, төрийн болон нийтийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН Э...

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА 2026

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХАГАС ЖИЛИЙ...