ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

 

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хагас жилийн тайлангийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс оны эхний хагас жилд нийт 46 ажил, арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг шийдвэрлэн ажилласан байна. Мөн хороодын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийтийн эргүүлүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттай хэрэгжүүлж байгааг тайлангийн үеэр танилцууллаа.

Хуралдааны үеэр залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “7 хэмж”, архидан согтуурахтай тэмцэх “Татгалзъя”, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Хайр дүүрэн гэр бүл”, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Анзаар-3” аяны хэрэгжилт, үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мөн хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ажиллаж буй гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагаа, урамшуулал, эрүү хэв журмын нөхцөл байдал, хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг танилцуулж, санал солилцов.

Дүүргийн хэмжээнд 2026 оны эхний таван сарын байдлаар 1843 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 215 хэргээр буюу 13.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 733 нь залилах төрлийн гэмт хэрэг байгаа нь өмнөх оны мөн үеэс 148 хэргээр буюу 25.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Иймд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цахим орчин болон өдөр тутмын амьдралд үйлдэгдэж буй залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХАГАС ЖИЛИЙ...

“ХҮН ТӨВТЭЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО”-ЫГ ТАН...

Хүний эрх, ёс зүй өргөдлийн хороо хуралдлаа 2026.0...

“НАРНЫ ИЛЧ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖИД ӨРХҮҮДИЙГ ХА...