ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ЯЙЗҮ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүрэг нь Япон Улсын Шизүока мужийн Яйзү хоттой “Найрамдалт харилцаа”-ны хүрээнд тогтвортой хамтран ажиллаж ирсэн билээ. Энэхүү түншлэлийн хүрээнд тус хотын “Яйзү-Монголын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Сакакибара Шёожи тэргүүтэй төлөөлөгчид дүүрэгт албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр болсон уулзалтад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, “Чингэлтэй Япон Од нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Б.Нямдорж болон холбогдох албаны бусад төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар хоёр талын иргэд хоорондын харилцаа, соёлын солилцоо, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хувийн хэвшил хоорондын түншлэлийг бодит, үр өгөөжтэй хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Түүнчлэн хоёр талын найрамдалт харилцааг бэхжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор 'Яйзү-Монголын найрамдлын нийгэмлэг'-ийн төлөөлөгчид дүүргийн харьяа 'Хоймор хайрхан амралт' ОНӨТҮГ-ын талбайд Сибирь гацуурыг дурсгал болгон тарьж, байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон орчин бүрдүүлэх үйлсэд бодит хувь нэмэр орууллаа. Мөн төлөөлөгчид дүүргийн Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхов.   

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ЯЙЗҮ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ...

ЕБ-ын 39 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн н...

Нийслэлийн 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эр...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ МОНГОЛЫН АНХНЫ ХЭТ ХУРДАН EV ЦЭН...