ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ МОНГОЛЫН АНХНЫ ХЭТ ХУРДАН EV ЦЭНЭГЛЭХ ЦОГЦОЛБОР НЭЭГДЛЭЭ
Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон өртөө” санаачилгын анхны жишиг бүтээн байгуулалт болох “Nexus EV Station – Тасган” цогцолбор Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо, Тасганы овоонд ашиглалтад орлоо.
Нийт 6,650 метр квадрат талбайтай тус станц нь LEED Gold стандартын ногоон байгууламжийн шийдэлтэй бөгөөд 410 киловатт нарны хавтан, 430 киловаттын цагийн батарей хуримтлуурын системээр эрчим хүчний хувьд бие даан ажиллана. Мөн 720 киловаттын хүчин чадалтай дөрвөн цэнэглэгч хошуугаар цахилгаан автомашиныг 15–45 минутад цэнэглэх боломжтой.
Үүнээс гадна 24 цагийн дэлгүүр, эмийн сан, ариун цэврийн өрөө, хоол хүнс болон жолооч нарын амрах хэсгийг нэг дор цогцоор нь шийджээ.
Монгол Улсад 2026–2030 он гэхэд 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний бие даасан цэнэглэх цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр нийт нутаг дэвсгэрийн 90 хүртэлх хувийг хамарсан үндэсний ногоон сүлжээ бий болж, цахилгаан автомашинаар хот хооронд болон аялал жуулчлалын бүс, хилийн боомтуудад чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
3 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...3 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ МОНГОЛЫН АНХНЫ ХЭТ ХУРДАН EV ЦЭН...
Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын удирдах аж...
БНСУ-ын Сонгвон их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн...
ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ХИ...




