ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний эрх, ёс зүй, өргөдлийн хорооны хоёрдугаар хуралдаан болж, хорооны үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажил, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцтай танилцлаа.

Хуралдаанаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.

Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд тавьж буй хяналт, хэрэгжилтийн үр дүн, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар холбогдох албаныхан танилцуулга хийлээ.

Хуралдааны үеэр хорооны гишүүд хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан санал, дүгнэлтээ илэрхийлж, цаашид хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...