ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

 

Дүүргийн удирдлагуудад төрөөс баримталж буй урт хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн зорилт, нийслэл, дүүргийн бодлого төлөвлөлтийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах, мөн тэдний санал, санаачилгыг бодлогын баримт бичигт тусгах зорилгоор зохион байгуулдаг “Бодлогын уулзалт” өнөөдөр боллоо.

Энэ удаагийн уулзалтад Техникийн шинжлэх ухааны доктор Д.Басандорж оролцож, “Ус, хөрсний бохирдлыг бууруулах боломж ба ариун цэврийн байгууламжийг шинэчлэх технологи” сэдвээр дүүргийн удирдлагуудад танилцуулга хийв.

Тэрбээр ариун цэврийн байгууламж нь хөрс, усны бохирдол төдийгүй халдварт өвчлөлийн гол эх үүсвэр болж байгааг онцлон, Монгол Улсад өдөр бүр 5.5 сая тонн шингэн, 1.6 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байгааг дурдсан юм. Мөн нийслэлийн долоон дүүрэгт нийт 144,992 ариун цэврийн байгууламж тоологдсон бөгөөд хамгийн олон нь Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд байгааг танилцууллаа.

Уулзалтын үеэр хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр хуурай технологийн жорлон, өтгөн, шингэнийг ялган боловсруулах болон биотехнологийн аргаар дахин ашиглах шийдэл, усны хэмнэлттэй биосептик, вакум технологи, био идэвхжүүлэгч ашигласан боловсруулалтын систем, хөрсөнд шингээлгүй төвлөрүүлэн боловсруулах зэрэг дэвшилтэт технологийн талаар мэдээлэл өгч, эдгээр шийдлийг үе шаттай нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

“Бодлогын уулзалт”-ыг хоёр долоо хоног тутам зохион байгуулдаг бөгөөд төрийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг орон нутгийн удирдлагуудад таниулахын зэрэгцээ тэдний санал, санаачилгыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах зорилготой юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...