ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ХҮН ТӨВТЭЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО”-ЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдрийн “Бодлогын уулзалт”-д Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн тогтолцооны зөвлөх С.Эвлэгсүрэн оролцож, дүүргийн удирдлагуудад “Хүн төвтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа.

Тэр бээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих нь эрүүл мэндийн салбарын үндсэн чиглэл бөгөөд бодлогын төвд хүн ам байх ёстойг онцолсон юм. Мөн иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь нийгмийн эрүүл мэндийн бодлогын гол зорилго болохыг дурдлаа.

Илтгэлийн үеэр эрүүл мэндийг дэмжих чиглэлээр эрүүл зан үйл, зөв дадал хэвшил, эерэг орчныг төлөвшүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрсдэлийг бууруулах, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Түүнчлэн иргэдийг эрүүл мэндэд нөлөөлөх аюул, эрсдэлээс хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.

Тэрээр нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлэхэд засаглал, мэдлэг мэдээлэл, ухуулга нөлөөлөл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж, төр, байгууллага, иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатайг танилцууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХАГАС ЖИЛИЙ...

“ХҮН ТӨВТЭЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО”-ЫГ ТАН...

Хүний эрх, ёс зүй өргөдлийн хороо хуралдлаа 2026.0...

“НАРНЫ ИЛЧ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖИД ӨРХҮҮДИЙГ ХА...