ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ ДЭХ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР “ЭРХЭМСЭГ БҮСГҮЙ ТАНД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Чингэлтэй дүүрэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Эрхэмсэг бүсгүй танд” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээг эмэгтэйчүүдийн нийгэм дэх тэгш эрх, оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр зохион байгууллаа.
Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулийн талаарх мэдээлэл зөвлөгөө, ажилд зуучлах, гэр бүлийн харилцаа, хүүхэд зөв төлөвшүүлэх арга туршлага зэрэг сэдвээр сургалт, лекц орсон юм.
Чингэлтэй дүүргийн 140 гаруй мянган хүн амын 52 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Аливаа улс үндэстний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, харилцан ойлголцол, гэр бүлийн аз жаргалд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал байдаг. Үүний нэгэн адил хүн төрөлхтний эе эв, аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй удирдагч, манлайлагчдын үүрэг, оролцоо нэн чухал билээ. Тэр утгаараа дүүргийн хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийнхээ нийгмийн оролцоо, тэгш эрхийг хангаж ажиллахыг бодлого, шийдвэртээ ямагт тусгадаг” гэлээ.
Харин эмэгтэйчүүдийн зүгээс хөдөлмөрийн хөлсний ялгаатай байдлыг арилгах, хүүхдээ асарч буй ээжүүдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг УИХ-ын түвшинд хүргэж, шийдүүлэх шаардлагатайг хэлж байлаа. Мөн дүүргийн хэмжээнд амьдрах орчныг сайжруулах, жижиг, дунд худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлж ажиллахыг сануулсан юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ ДЭХ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХӨ...
Зөвлөл хуралдаж, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл,...
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...




