

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ IV ХУРАЛДААН БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаан болж, зургаан асуудал хэлэлцсэн юм. Тодруулбал,
-Дүүргийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
-“Хүний нөөц, нийгмийн баталгаа- 2028” арга хэмжээ батлах тухай;
-“Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах-2028” арга хэмжээ батлах тухай;
-“Цахим Чингэлтэй-2028” арга хэмжээ батлах тухай;
-“Тохилог Чингэлтэй-2028” арга хэмжээ батлах тухай;
-Дүүргийн орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Төсвийн нэмэлт, өөрчлөлтөөр нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 168.3 сая төгрөг байхаар төлөвлөсөн бол төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг мөн нэмэгдүүлж боловсруулсан юм. Төлөөлөгчдийн зүгээс төсвийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан зарим хөрөнгө оруулалтыг хасах, шилжүүлэх санал гаргахын сацуу төсвийг үр ашигтай зарцуулах үүднээс тендерт шалгарсан компанийг хариуцлагажуулах ёстой гэдгийг хэлсэн юм.
Харин “Цахим Чингэлтэй-2028” арга хэмжээний тухайд дүүргийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг хөгжүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд олон нийтийн санал хүсэлтэд тулгуурлан мэдээллийн урсгалыг сайжруулах, цахим технологид түшиглэн төр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын цаг хугацааг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгод нийцүүлэхийг дүүргийн Иргэдийн хурлын Төлөөлөгчдийн зүгээс сануулав.
Хуралдааны эцэст дүүргийн орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудын дүрмийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн баталсан юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДА...
“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛ...
“ЕСӨН ЭРДЭНИЙН ХУРИМ” ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ З...
ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ IV Х...