ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ТӨВ”, “ЧИНГЭЛТЭЙН ЦОГЦОЛБОР-3” БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд 1554 м² талбай бүхий “Чингэлтэйн цогцолбор-3” барилгыг ашиглалтад оруулж, дүүргийн Соёлын төвийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус барилга нь хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спорт, эрүүл мэндийн олон талт үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан юм.

Соёлын төв нь иргэдэд соёл урлагийн үйлчилгээ хүргэхээс гадна хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлан, секцийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ТӨВ”, “ЧИНГЭЛТЭЙН ЦОГЦО...

7, 8, 20 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

ХОЁРДУГААР ТОЙРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУ...

НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА