ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХОЁРДУГААР ТОЙРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төлөөлөгч–тойрогтоо” уулзалтын хүрээнд хоёрдугаар тойргийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар сонслоо. 

Хоёрдугаар тойрог нь дүүргийн 2, 5, 6 дугаар хороог хамардаг бөгөөд хотын төвийн бүсэд хамаардаг онцлогтой. Уулзалтын үеэр иргэд “Бөмбөгөр” худалдааны төв орчимд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс олноор цугларч, нийтийн хэв журамд сөргөөр нөлөөлж байгааг хөндөн, холбогдох арга хэмжээ авах талаар асуулт, санал дэвшүүллээ.

Түүнчлэн орон сууцны хорооллын фасадын засвар, хүүхдийн тоглоомын талбай, явган замын нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг онцлон дурдав.

Уулзалтад дүүргийн харьяа хэлтэс, албадын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, асуултад хариулан ажиллаж байна. Иргэдийн санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, хэрэгжилтийг ханган ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга холбогдох хэлтэс, албадын удирдлагуудад үүрэг болголоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

7, 8, 20 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

ХОЁРДУГААР ТОЙРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУ...

НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

ЦЭРЭГ ТАТЛАГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА