ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

БНСУ-ын Сонгвон их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр БНСУ-ын Сонгвон их сургуулийн Захиргаа, удирдлагын газрын дарга Жүн Даэ Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар боловсрол, хүний нөөцийн хөгжил, оюутан солилцоо, хөдөлмөр эрхлэлт болон соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Мөн цаашид Гванжу хотын Намгу дүүрэг болон Чингэлтэй дүүргийн хооронд найрамдалт "эгч дүүс" дүүргийн харилцаа тогтоох боломжийн талаар хэлэлцэв.

Энэ үеэр солонгосын талаас Гванжу хотын газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр 300–500 улирлын чанартай ажилтан, мөн загасны аж ахуй болон үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүчийг Чингэлтэй дүүргээс авах боломжтойг илэрхийллээ. Түүнчлэн Сонгвон их сургуульд Монгол оюутнуудыг зам тээврийн чиглэлээр суралцуулах сонирхолтой байгаагаа онцолсон юм.

Талууд уулзалтын төгсгөлд боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын удирдах аж...

БНСУ-ын Сонгвон их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн...

ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ХИ...

БНТУ-ЫН "ТЭГ ХАЯГДАЛ САН"-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТ...