ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭЭД ШАГНАЛ “ЧАНДМАНЬ” ОДОН БОЛОН ДҮҮРГИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” МЕДАЛЫГ ГАРДУУЛЛАА

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хүн амынхаа эрүүл мэндийн төлөөх нэгэн үзүүрт үйлсдээ өөрсдийн авьяас чадвар, мэдлэг оюун, цаг хугацаагаа харамгүй зориулан ажиллаж байгаа Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн Чингэлтэй салбарын их эмч Н.Оюунгэрэл, А.Золжаргал нарыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”-гоор, их эмч М.Золбаяр, Б.Хулан нарыг дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагналаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Төлөөлөгч Н.Бямбагэрэл нар гардуулан өгч, хувиршгүй сэтгэлээр ард иргэдийнхээ төлөө зүтгэж, алтан гар тань амжилт бүтээлээр дүүрэн, цагаан нөмрөгт энэрлийн элч байхыг хүсэн ерөөлөө.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...

“ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛЬЕ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГ...

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...