ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БҮХ ХОРООДОД “ХУРДАН” ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлж Чингэлтэй дүүрэг 24 хорооддоо “Хурдан” цэгийг нэвтрүүллээ.
Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой боллоо.
“ХУРДАН” цэгийн үйлчилгээг бүх хороодод нэвтрүүлж буй өнөөдрийн арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улсын их хурлын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Дүүргийн иргэд өмнө нь төрийн үйлчилгээг авахдаа Төв шуудангийн “ХУРДАН” цэг, Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээ зэрэг зайлшгүй хотын төврүү явж 8 км замыг туулж, 2-3 цагийг зарцуулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн хорооныхоо байрнаас өөрт тохирох үйлчилгээг түргэн шуурхай авдаг болж цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломж бүрдэж байна.
“ХУРДАН” цэгээс:
📍нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
📍иргэний үнэмлэхийн лавлагаа,
📍иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
📍авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл,
📍жолоочийн лавлагаа, мэдээлэл,
📍эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах,
📍жолоодох эрхийн оноо,
📍шинжилгээний хариу авах,
📍зээлийн мэдээллийн лавлагаа,
📍үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,
📍хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
📍иргэний үнэмлэх дахин авах,
📍ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой.
Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээг И-Монгол гар утасны аппликейшн, операторын системээр иргэдэд хүргэж байгаа бөгөөд тун удахгүй төрийн үйлчилгээний хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, өөртөө үйлчлэх 24 цагийн “ХУРДАН” цэгийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 4, 5 дугаар сард багтаан хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд хувийн хэвшлийн киоск машиныг улсын хэмжээнд байршуулахаар ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн 24 хороод “Хурдан” цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн энэхүү үйл ажиллагааг өнөөдөр нэгэн зэрэг бүх хороодод зохион байгуулж иргэдэд мэдээлэл өгч, “Хурдан” цэгийн үйл ажиллагааг албан ёсоор бүх хорооддоо нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...

“ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛЬЕ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГ...

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...