ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН БАЯР “ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2025”-ЫГ ЭНЭ САРЫН 28-29-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
Даншиг нь монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлог.
Тус наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН БАЯР “ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ...

НОМ ХАНДИВЛАХ 14 ХОНОГИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БА...

СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭ...

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА