ЧИНГЭЛТЭЙН ЦОГЦОЛБОРТ 1500 МОД ТАРЬЖ УСАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Чингэлтэй дүүрэг хавар, намрын улиралд дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг.
Энэ ажлын хүрээнд “Good Neighbors” сантай хамтран гурав дахь жилдээ “Чингэлтэйн цогцолбор” буюу Чингэлтэй хайрханд мод тарих үйл ажиллагааг өнөөдөр /2026.09.19/ зохион байгууллаа. Түүнчлэн тус үйл ажиллагааг цаашид 5 жилийн хугацаанд зохион байгуулахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн иргэд, залуусын төлөөлөл болсон 500 хүн сайн дурын үндсэн дээр оролцож, 1500 модыг тарьж усаллаа. Харин цаашид усалж ургуулах ажлыг “Чингэлтэйн цогцолбор” бүрэн хариуцаж хийхээр болж байгаа юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
3 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...3 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ "ӨСВӨРИЙН...
ЧИНГЭЛТЭЙН ЦОГЦОЛБОРТ 1500 МОД ТАРЬЖ УСАЛЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН З...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭ...




