• Уншсан 3774

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг-Япон улс, Нийгата мужийн Госен хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Хүүхэд солилцооны хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ

2014.04.09

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Япон Улсын Нийгата мужийн Госен хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Госен хотын хүүхэд солилцооны нийгэмлэгтэй хамтран жил бүр 10 хүүхдийг харилцан хоёр Улсын түүх, соёлтой танилцуулах хөтөлбөрийгуламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү хөтөлбөрт 2013 онд Чингэлтэй дүүргийн харъяат урлаг, спортын авъяастай 13-15 насны 6 хүүхдийг хамруулсан бөгөөд 4 хүүхэд тодорхой шалтгааны улмаас уг хөтөлбөрт хамрагдах боломжгүй болсон юм.

  • Уншсан 222

Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гадаад харилцааны 2013 оны тайлан

2014.04.09

  Тайлангийн хугацаанд зохион байгуулагдсан гадаад харилцааны арга хэмжээнүүдийг жагсаавал:
1.    ИТХ-ын урьдны найрамдалт харилцаат Япон улсын Нийгата мужийн Госен хот, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Сонгбук дүүрэг, ОХУ-ын Иркутск муж, БНХАУ-ын Тяньжин хотын Хөпин дүүрэг, ӨМӨЗО-ны Сайхан дүүрэгтэй харилцаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинээр 12 элчин сайдын яамд, төлөөлөгчийн газруудад хамтран ажиллах тухай хүсэлт гаргаж, 5 элчин сайдын яам, төлөөлөгчийн газраас эерэг хариу авч, хамтран ажиллахаар боллоо. 
2.    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай харилцаа холбоотой ажилладаг гадаадын байгууллага, иргэд тухайлбал, Япон Монголын найрамдлын нийгэмлэг, Япон, БНСУ, БНХАУ-ын элчин сайдын яамд, ЖАЙКА, КОЙКА-гийн суурин төлөөлөгчийн газар, Мянганы сорилын сан, Английн VSO олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Хүүхдийг ивээх сангийн хүүхэд хамгааллын хөтөлбөр, Кристина Нобелийн Хүүхдийн сан зэрэг байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулан дүүргийн 20 жилийн ойн медалиар шагнаж алдаршуулах ажлыг зохион байгууллаа.

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:4367
  • Нийт хандалт:149321