17 дугаар хорооны зарим өрхүүдэд үнэ төлбөргүй стандарт оо-ийг олголоо.
  • Уншсан 4948

17 дугаар хорооны зарим өрхүүдэд үнэ төлбөргүй стандарт оо-ийг олголоо.

2014.08.18

Жишиг гудамж байгуулах төслийн хүрээнд оршин суугчдын саналыг үндэслэн Нидерланд улсын санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Улаан загалмайн анхан шатны хороотой хамтран 12 дугаар хэсгийн сурагчийн 49 дүгээр гудамжны 21 өрх, 2 дугаар хэсгийн сурагчийн 44 дүгээр гудамжны 3 өрхүүдэд үнэ төлбөргүй стандарт оо-ийг олголоо.  

  • Уншсан 4701

УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

2014.04.16

УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ТҮҮХИЙН ХУУДАСНААС

Чингэлтэй дүүрэг 1992 онд шинээр байгуулагдсан учир Улаан загалмайн  байгууллага  2001 оны  дунд үе хүртэл байсангүй. Дүүргийн  онцлог байдал, үүсч байгаа хэрэгцээ, шаардлага, дүүргийн төр захиргааны байгууллага, иргэдийн  хүсэлтээр тус дүүрэгт Улаан загалмайн хороо байгуулж ажиллуулах зайлшгүй нөхцөл бүрдсэн.
  • 2001 оны 2–р сарын 28-нд Монголын Улаан Загалмайн Хорооны шийдвэрээр Анхны хорооны гишүүдийн  зохион байгуулах хурал хуралдаж,  Чингэлтэй  дүүрэгт  Улаан загалмайн хороо байгууллаа. Хороог 35 гишүүнтэйгээр байгуулж, УЗХорооны анхны даргаар дүүргийн ИТХ-ындарга  Ц.Тунгалагийг сонгож, анхны нарийн бичгийн даргаар  Ч.Уранчимэгийг  томилон ажиллуулсан.
  • 2001 оны 11-р сарын 7-нд  Монголын Улаан Загалмайн Хорооны  Ерөнхий нарийн бичгийн даргын  шийдвэрээр дүүргийн Улаан Загалмайн Хорооны бүтэц зохион байгуулалтад шинэчлэл хийж,  Улаан загалмайн хорооны нарийн бичгийн дарга болон аппаратыг өөрчлөн УЗХ-ны нарийн  бичгийн  даргаар Д.Цэрэнсодномыг томилон ажиллуулав.
  • 2002 оны 1-р сарын 1–нээс Улаан загалмайн хороо шинэчилсэн бүрэлдэхүүнээр  ажиллаж эхэлсэн.
  • 2003 оны 12-р сарын 28-нд  Улаан Загалмайн Хороо-Хүмүүнлэгийн төвийн  барилга ашиглалтанд орж, нээлтээ хийснээр нийслэлийн төвийн 6 дүүргээс өөрийн  байртай  анхны  Улаан загалмайн Хороо болсон. Барилгын  санхүүжилтийн 15 хувь нь Олон Улсын Улаан  Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны,  15 хувь нь  дүүргийн  ЗДТГазрын,  70 хувь нь хүмүүнлэгийн  үйлсийг  дэмжигчдийн дэмжлэг, татвар хандиваар  бүрдсэн байна.

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:1
  • Энэ сард:4367
  • Нийт хандалт:149321