ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШИМОЯМА КООЖИТАЙ УУЛЗЛАА.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат Япон улсын Яйзү хотын Засаг даргын орлогч Шимояма Коожи болон бусад албаны хүмүүсийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Япон улсын Яйзү хотын Засаг даргын орлогч Шимояма Коожи, Япон улсын Яйзү хотын захиргааны Спорт, хамтын ажиллагааны газрын дарга Мацүнага Тошифүми, Спортын хэлтсийн дарга Кавамори Күнито, Спортын хэлтсийн хэсгийн дарга Ито Масаки, Япон улсын Яйзү хотын Хамтын ажиллагааны газрын Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам нар оролцлоо.Чингэлтэй дүүрэг Яйзү хоттой 2018 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд соёл урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.

Уулзалтаар хоёр талын ИТХ-ын Төлөөлөгчид хооронд орон нутгийн удирдлагын талаар харилцан туршлага солилцох, хамтран ажиллах санамж бичиг байгуулах, цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх, ЕБС-ын сурагчдын хооронд сурагч солилцоо, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг Япон улсад борлуулах зэрэг илүү олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БНСУ-ЫН ЧЭЖҮ МУЖИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА ЯН ЁН МАН ТЭР...

Өнөөдөр /2023.07.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, ха...

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ЯЙЗҮ ХОТЫН УДИРДЛАГУУД Ч...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөж...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ...

Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажилл...

“УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ,...

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хо...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШИМОЯМА...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мө...

ХОРООДЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЯРАЙН ШАРЛ...

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамтын ажиллагаас 160 сая төг...

test

Test

Read more
USA