ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БОЛОН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАМТРАН ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн Газар цар тахлын шар түвшинд шилжүүлж, олон улсын зорчих хөдөлгөөн бүрэн нээлттэй болсонтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах Буриад Улсын сайд Чирипов.Д.Ш, Бүгд найрамдах Буриад Улсын экспортыг дэмжих төвийн дарга Ю.Г.Руслан, Монгол Улсын ОХУ-тай хамтран ажиллах зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш, Монгол Улстай хамтран ажиллах Буриад Улсын сайдын туслах Раднаев.С.Ё, “Трубофлекс” ХХК-ийн захирал Ширабон.С.В, “Сибармапласт-Импэкс” ХХК-ийн ерөнхий захирал Лукьянок.Н.Г нартай уулзалт хийлээ.

Тус уулзалтыг Чингэлтэй дүүрэг болон Улаан-Үд хотын дүүргүүдийн хоорондын гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэх,  дүүргийн иргэд, ААН-үүдээ дэмжиж, холбоо тогтоон ажиллах зорилтын хүрээнд зохион байгуулсан бөгөөд цаашид жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр аж ахуй нэгжүүдээ дэмжиж, холбож ажиллахыг талууд харилцан тохиролцлоо.

Мөн энэ жил Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улаан-Үд хотын дүүргүүдтэй соёл, спорт, урлагийн чиглэлд хамтарч ажиллах, соёл урлагийн чиглэлээр харилцан туршлага солилцох талаар хэлэлцэв.

Уулзалтын төгсгөлд Улаан-Үд хотын төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн томоохон бүтээн байгуулалтуудын нэг болох “Хайрхан хөгжлийн төв”–ийн үйл ажиллагаатай танилцсанаар тус удаагийн уулзалт өндөрлөлөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БНСУ-ЫН ЧЭЖҮ МУЖИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА ЯН ЁН МАН ТЭР...

Өнөөдөр /2023.07.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, ха...

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ЯЙЗҮ ХОТЫН УДИРДЛАГУУД Ч...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөж...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ...

Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажилл...

“УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ,...

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хо...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШИМОЯМА...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мө...

ХОРООДЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЯРАЙН ШАРЛ...

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамтын ажиллагаас 160 сая төг...

test

Test

Read more
USA