ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭД ӨРХИЙН ЭМНЭЛЭГТЭЭ НЯРАЙН ШАРЛАЛТЫГ ОНОШЛУУЛЖ, ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

      Өнөөдөр /2022.04.14/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатын санаачилгаар дүүргийн Эрүүл Мэндийн газарт “Нярайн шарлалтын эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж”-ийг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын буцалтгүй тусламжаар хандивлах тухай Гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.

            Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат уг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын дүүргийн ард иргэдийн сайн сайхны төлөө явуулж буй сайн үйлсийн үйл ажиллагаануудад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн ард иргэд болон хувийн зүгээс талархал илэрхийлээд, дүүргийн нярай иргэдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байгаа нь цагаа олсон, чухал ач холбогдолтой дэмжлэг болж байгааг онцлон тэмдэглэлээ.

          Энэхүү нярайн шарлалтын эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж нь нярайн шарлалтын аппарат, нярайн шарлалт хэмжих багаж, нярайн жин, ургийн зүрхний цохилт хэмжих багаж, чихний отоскоп гэсэн нийт 5 иж бүрдлээс бүрдэх бөгөөд нярайн шарлалтын хэмжээг эрт үед нь оношлох, эмчлэх, цаашид гарч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн 19 хороодын өрхийн эмнэлэгт байршуулахаар тохиролцлоо. 

          Дөнгөж төрсөн нярайн элэг цусан дахь улаан эсээ хурдацтайгаар шимж чадахгүйн улмаас улаан эснээс ялгардаг билирубин /bilirubin/ хэмээх шар өнгийн пигмент ийнхүү арьсан дээр илэрч байгаа нь нярайн шарлалт гэж нэрлэгддэг. Билирубины хэмжээг шарлалт хэмжигч аппаратаар болон цусны шинжилгээгээр хэмжих боломжтой байдаг.

         Сүүлийн жилүүдэд манай улсад нярай хүүхдийн шарлалт удаан хугацаагаар үргэлжилж байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зовоосон асуудлуудын нэг болоод байгаа ба нийт шинэ төрсөн нярайн тавиас илүү хувь нь эхний хоёр долоо хоногтоо их бага хэмжээний шарлалттай байдаг гэсэн судалгаа байна.

          Иймээс Чингэлтэй дүүргийн анхан шатны эмнэлгийн байгууллага болох өрхийн эмнэлгүүд уг шарлалтын эмчилгээний аппарат, шарлалт хэмжих багаж бүхий иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсноор цаашид дүүргийн иргэд, ялангуяа алслагдсан хороодын эхчүүд нярайн шарлалтыг хэмжүүлэхийг тулд хол замыг туулан төвийн эмнэлгүүдийг зорих шаардлагагүй болж байгаад нийт дүүргийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

           Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмнө нь Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ковид цар тахлын хүнд үед ажиллаж буй 1-19 дүгээр хороодын Гудамж, байрны Нийтийн эргүүлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тусламжийн багц, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн ерөнхий боловсролын 140 дүгээр сургуулийн цайны газарт иж бүрэн гал тогооны тоног төхөөрөмж, хүүхдийн хоёрдугаар хоолны таваг зэргийг тус тус хандивлан сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулсан.

                                 ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БНСУ-ЫН ЧЭЖҮ МУЖИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА ЯН ЁН МАН ТЭР...

Өнөөдөр /2023.07.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, ха...

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ЯЙЗҮ ХОТЫН УДИРДЛАГУУД Ч...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөж...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ...

Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажилл...

“УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ,...

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хо...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШИМОЯМА...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мө...

ХОРООДЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЯРАЙН ШАРЛ...

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамтын ажиллагаас 160 сая төг...

test

Test

Read more
USA