ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БНСУ-ЫН ЧЭЖҮ МУЖИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА ЯН ЁН МАН ТЭРГҮҮТЭЙ ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

        Өнөөдөр /2023.07.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Өөртөө Засах Чэжү Мужийн 12 дахь удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд дарга, Санхүүгийн төлөвлөлтийн хорооны дарга Ян Ён-Ман тэргүүтэй ИТХ-ын Байгаль орчин, хот төлөвлөлтийн хороо, Соёл, аялал жуулчлал, спортын хороо, Хөдөө аж ахуй, тариалан, эдийн засгийн хороо, Боловсролын асуудал хариуцсан хорооны Төлөөлөгчид, Соовипо хотын Иргэний танхимын төлөөлөл, албан хаагчид Чингэлтэй дүүрэгт айлчлан ирлээ.

Энэхүү уулзалтаар талууд цаашид соёл, боловсрол, спорт, хөдөө аж ахуй, хог хаягдлын менежмент, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн туршлага судлах, дүүргийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, улирлын чанартай ажлын байранд ажиллах хүчний асуудал зэрэг олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын Төлөөлөгчид оролцож хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Чингэлтэй дүүрэг хоорондын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, цаашид олон салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцсон юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БНСУ-ЫН ЧЭЖҮ МУЖИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА ЯН ЁН МАН ТЭР...

Өнөөдөр /2023.07.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, ха...

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ЯЙЗҮ ХОТЫН УДИРДЛАГУУД Ч...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөж...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ...

Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажилл...

“УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ,...

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хо...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШИМОЯМА...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мө...

ХОРООДЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЯРАЙН ШАРЛ...

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамтын ажиллагаас 160 сая төг...

test

Test

Read more
USA