ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Чингэлтэй дүүргийн иргэдийн

 Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус

 тавдугаар хуралдааны тов зарлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.6 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолын хавсралтын 4.1.1 дэх заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2023 оны ээлжит 08 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0900 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд хуралдуулсугай.

2.Хуралдаанд шаардагдах зардлыг Хурлын төсвийн зардлаас гаргахыг Хурлын Ажлын алба (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Туяа)-нд зөвшөөрсүгэй.

3.Ээлжит бус хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Туяа), Засаг даргын Тамгын газар (дарга П.Баянбаатар)-т тус тус даалгасугай.

 

 

 

ДАРГА                                               Б.МӨНХБАТ


Attachment
View