ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

​ДҮҮРГИЙН ГАДААД БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч...

ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧИД ЭРЭЭН ХОТОД СУРГАЛТА...

Нийслэл хотын өнгө үзэмж болсон Чингэлтэй дүүргийн гудамж талбай, ного...

​ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТОД “НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНОЛ...

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Э...

​ДҮҮРГИЙН ГАДААД БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ...

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй нутгийн удирд...

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД...

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал - БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ма...

​ЭРЭЭН ХОТТОЙ БАЙГУУЛСАН САНАМЖ БИЧИГТ ТУСГАГДСАН...

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ ,...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЭРЭЭН ХОТЫН ТУРШЛАГААР ЖИШИГ НОГО...

Чингэлтэй дүүрэг Эрээн хоттой олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд 2...

​ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН АНХДУГААР УРАЛДААНД БНХАУ...

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан олон улсын математик...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТТОЙ ЖИЖИГ ДУНД...

Чингэлтэй дүүрэг нь гадаад хамтын ажиллагаа бүхий хурлын байгууллагууд...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААТ ХОТ ДҮҮРГҮҮДИЙН ЖАГСААЛТ

Дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж нийгэм, эдийн засаг, соёл урлаг, спорт, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн болон бусад бүхий л салбарт хөгжиж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай ажил төрлийн холбоо тогтоох, ажлын туршлага судалж өөрийн ажилдаа нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор гадаад, дотоод ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавьж ажиллаж байна.

Дүүргийн гадаад бодлого нь олон улсын тавцанд болон бүс нутагтаа нөлөө бүхий улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэсэн харилцан уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна.

Дүүргийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дүүргийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

Нутгийн удирдлагын бие даасан байдлаа хэрэгжүүлэх нэгэн үзүүлэлт бол гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байгаагаар хэмжигддэг хэмээн бид үздэг.

Чингэлтэй дүүрэг Ази Европын 16 хот, дүүрэг, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллаж дүүргийн гадаад харилцаа эрчимтэй, үр дүнтэй явагдаж байгаа бөгөөд цаашид хуучин харилцаа бүхий улс орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, дүүргийн гадаад харилцааг бүх талаар өргөжүүлэх, бодит хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр улс орнуудтай харилцаа тогтоох, Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, зарим салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр дүүргийн иргэдэд үр нөлөө өгөхүйц арга хэмжээг авч ажиллахаар зорилт тавин ажиллаж байна.

test

Test

Read more
USA