• Уншсан: 162
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан болж цаг үеийн холбогдолтой 10 асуудал хэлэлцэн батлав. Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, Зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Сугаржав, дүүргийн ЗДТГ-ын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтсийн төлөөлөл, дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Г.Батмөнх, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл нар оролцлоо.

Салбар зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 3 дугаар сарын урамшуулал олгох, Хороодын Гудамж, байрны нийтийн эргүүлийг шагнах, Хүүхдийг зодож шийтгэхгүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээн зохион байгуулах, Сургалт зохион байгуулах, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян” зохион байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв. 
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох, олон нийтэд мэдээлэл өгөх өдөрлөгийн арга хэмжээг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар боллоо. 
Чингэлтэй дүүргийн “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг 5 дугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.  

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:3645
  • Нийт хандалт:245259