• Уншсан: 279
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хуралдаж цаг үеийн холбогдолтой 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцлоо.   

Энэ удаагийн хуралдаанаар: Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай, Буцалтгүй тусламж олгох тухай асуудлуудыг хэлэлцэн, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур, Эрээн хотуудын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн ажлыг эрчимжүүлэх талаар дүүргийн Засаг даргад чиглэл өгсөн тогтоолуудыг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар тус тус дэмжин баталлаа.
Мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгасан Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Журам батлах тухай асуудлуудыг дахин хэлэлцэхээр тогтлоо. 




 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:3647
  • Нийт хандалт:245261