• Уншсан: 233
Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг, дүүргийнхээ иргэддээ танилцуулах, мэдээлэл өгөх уулзалт арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 13,14,15 дугаар хороодын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа. Уулзалтанд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, хороодын Засаг дарга нар байлцаж мэдээлэл өгөв.  Уулзалтаар дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж,  тэдний санал бодлыг сонссон юм. 
Танилцуулгын төгсгөлд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 2019 онд хийхээр төлөвлөсөн энэ бүтээн байгуулалтын ажлуудааа есдүгээр сард болох Чингэлтэй хайрханыхаа Их тахилгын өмнө дуусгахаар зорьж ажиллаж байгаа гэдгээ онцоллоо. 

Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдхад: Хороодын иргэд, хүүхэд залуучууд, өндөр настан, ганц бие болон хөгжлийн бэрхшээлтэй бүхий л иргэддээ анхаарч соёл урлаг, спортын уралдаан, тэмдэглэлт баяр, өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулж, хувь хүний нийгмийн хөгжлийг дэмжих, хөгжүүлэх зорилготой “Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14, 19 дүгээр хороонд тус бүр байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд 2018 онд 19 дүгээр хороонд “Хайрхан хөгжлийн төв”-ийг барьж ашиглалтад оруулаад үйл ажиллагаагаа эхлээд байна. Дүүргийн 14-р хороонд энэ 6 дугаар сард ашиглалтад орох юм. 

Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
-2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 
-“Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах
-117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах
- 13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх,  “Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 






СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:5
  • Энэ сард:3644
  • Нийт хандалт:245258