• Уншсан: 239
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхны шатны нэгж байгууллагуудад Чингэлтэй дүүрэгт 2019 хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг танилцуулах, тэдний санал бодлыг сонсох уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн багш ажилтнуудтай уулзаж мэдээлэл хийв. Уулзалтаар Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, боловсрол, эрүүл мэндийн талаар дүүргээс баримталж буй бодлого чиглэлийг танилцуулж, тэдний санал бодлыг сонссон юм. 

Уулзалтын дараа 56 дугаар цэцэрлэгийн Б.Нарантуяа эрхлэгч Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэд хандаж, биднийг зорьж цаг зав гарган өөрийн биеэр ирж дүүргийнхээ бүтээн байгуулалтын олон сайхан ажлуудыг танилцуулсанд хамт олныхоо өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлээд, бидний хойч үе ирээдүй болсон хүүхэд багачуудын минь төлөө та бүхнийхээ хийж бүтээн байгуулж байгаа энэ сайхан бүтээн байгуулалтын ажлуудыг   цэцэрлэгийнхээ 300 гаруй хүүхдийн эцэг эхчүүдэд танилцуулга, мэдээлэл өгч хамтарч ажиллах болно гэдгийг онцлон хэллээ. 
Сайхан урмын үгээр үлгэр жишээ болж дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж бусддаа уриалсан  Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн Б.Нарантуяа эрхлэгчтэй хамт олонд цаашдын ажилд нь амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсч улам их эрч хүчийг хүсье. 

Чингэлтэй дүүрэгт 2019 онд сургууль, цэцэрлэг рүү чиглэсэн бүтээн байгуулалтын 23 ажил төлөвлөсөн байна. Жишээ нь 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”,  “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”, 117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг,  Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг  2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 









 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:3649
  • Нийт хандалт:245263