• Уншсан: 214
Чингэлтэй дүүргийн Хурлын ажлын албанаас 3 дугаар сарыг “Даатгал бидний ирээдүй" болгон зарлаж хороодын Иргэний танхимаар сургалт үйл ажиллагааг зохион байгуулж байна. "Даатгал бидний ирээдүй" сарын хүрээнд дүүргийн 8 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран "Нийгмийн даатгал-Ирээдүйн баталгаа" сэдэвт сургалтыг гуравдугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Сургалтын үйл ажиллагааг хорооны Засаг дарга Л.Баярсайхан нээж, Нийгмийн даатгалын хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Урантүлхүүр, Орлого, шимтгэлийн байцаагч Э.Хандумаа нар Нийгмийн даатгалын тухай шинээр батлагдсан хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэр тэтгэмжийн талаар мэдээлэл өгч,  иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Иргэний танхим

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:4
  • Энэ сард:3646
  • Нийт хандалт:245260