• Уншсан: 226
Чингэлтэй дүүрэгт 2019 хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхны шатны нэгж байгууллагуудад танилцуулах, тэдний санал бодлыг сонсох уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 17 дугаар дунд сургуулийн багш ажилтнуудтай уулзаж мэдээлэл хийв.  Уулзалтаар Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, боловсрол, эрүүл мэндийн талаар дүүргээс баримталж буй бодлого чиглэлийг танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо. 

Чингэлтэй дүүрэгт 2019 онд сургууль, цэцэрлэг рүү чиглэсэн бүтээн байгуулалтын 23 ажил төлөвлөсөн байна. Жишээ нь 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”,  “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”, 117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг,  Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг  2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Мөн дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдэд зориулж  “Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан. 
Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 
13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх,  “Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо” гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг Чингэлтэй хайрханыхаа Их тахилгын өмнө буюу 9 дүгээр сард дуусгахаар ажиллаж байна. 





СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:4
  • Энэ сард:3646
  • Нийт хандалт:245260