• Уншсан: 263
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн багш ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, дүүргээс баримталж буй бодлого чиглэл тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар санал солилцов. Тэрээр 83 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудаас гарсан тулгамдаж буй асуудлуудтай холбоотой санал хүсэлтийг нэгтгэн ажил хэрэг болгохоо илэрхийллээ.

Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдхад :
 “Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан.
 Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
  2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мөн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”,  “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах
117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах
 13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх, 
 “Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 







 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:3646
  • Нийт хандалт:245260