• Уншсан: 288
Чингэлтэй дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нар гуравдугаар сарын 11,12-ны өдрүүдэд 16,17,18,19 дүгээр хорооны Гудамж байрны нийтийн эргүүлүүдтэй уулзалт хийлээ. 
Уулзалт арга хэмжээг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнөөдрийн уулзалтаар  та бүхэндээ  дүүрэг, орон нутагтаа хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулах болно.  Үүний гол зорилго нь  иргэддээ үнэн зөв бодит мэдээллийг түгээж, иргэд та нарыгаа дүүргийнхээ бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг хүсч байна гэдгээ хэлэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Ганболд УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр болон Чингэлтэй дүүрэгт 2019 онд Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, тэдний санал бодлыг сонсч, асуултад хариулт өгсөн юм. 
Чингэлтэй дүүрэгт 2019 онд  “Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан. Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж , 2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мөн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”,  “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах, 117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах, 13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх,  “Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 







СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:3303
  • Нийт хандалт:240101