• Уншсан: 159
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ 15 дугаар хорооны нийтийн эргүүлүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд тэрээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байгаа гудамж байрны нийтийн эргүүл, хэв журмын урамшилт эргүүлүүдийн урамшууллыг 2015 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж, 2019 оноос эхлэн гудамж байрны нийтийн эргүүлийг сар бүр 35000 төгрөгөөр, хэв журмын урамшилт эргүүлийг сар бүр 320000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, тэдний ажиллах таатай боломж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа гэдгийг тодотгосон юм. 

Мөн өнөөдрийн уулзалтаар  та бүхэндээ  дүүрэг, орон нутагтаа хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулах болно.  Үүний гол зорилго нь  иргэддээ үнэн зөв бодит мэдээллийг түгээж, иргэд та нарыгаа дүүргийнхээ бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг хүсч байна гэдгээ хэлэв. 
Дараа нь 2019 онд Чингэлтэй дүүрэгт Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, тэдний санал бодлыг сонсч, асуултад хариулт өглөө. 

Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдхад : “Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан. Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж , 2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мөн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”,  “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах, 117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах, 13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх,  “Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 




 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:3305
  • Нийт хандалт:240103