• Уншсан: 391
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Иргэний танхимын дэргэдэх залуучуудын клубийн үйл ажиллагааг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ирээдүйнхээ төлөө бид оролцъё” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. 
Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Ц.Дуламжав, С.Баярсайхан, Н.Сайнболд, ИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал, УЗБХ-ын дарга Ж.Ганбат, ИООНХХ-ийн дарга Т.Уламбаяр нар оролцов. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. 

Уулзалтад 150 гаруй оюутан залуус оролцож “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв ба залуучуудад олгох  боломж” “Эерэг хандлага” сэдвүүдээр илтгэл сонсож, дүүргийнхээ хөгжил, залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 
Чингэлтэй дүүрэг нь 40 мянган өрх, 170 гаруй мянган хүн ам оршин суудаг бөгөөд үүний 32 хувь буюу 50 мянга гаруй нь залуучууд эзэлдэг. Дүүргийн 1-19 дүгээр хороодын Иргэний танхимын дэргэдэх залуучуудын клуб нь анх 2015 оноос эхлэн үүсэн байгуулагдсан бөгөөд одоогоор нийт 490 гишүүн тус клубд бүртгэлтэй байна. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор жил бүр залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. 














 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:3305
  • Нийт хандалт:240103