• Уншсан: 163
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Төлөөлөгч Л.Ариунтуяа, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Б.Насанбат нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Манжуур хотод ажлын айлчлал хийлээ.    
Айлчлалын хүрээнд Манжуур хотын намын хорооны дарга Дү Ляньхэ, хотын Засаг дарга Шюй Ай Лянь нар Төлөөлөгчдийг хүлээн авч ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Манжуур хотын намын хорооны дарга Дү Ляньхэ, хотын Засаг дарга Шюй Ай Лянь нарт хандаж, манай 2 улсын дүүрэг, хотын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр бэхжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хот дүүргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох зорилгоор Монгол, Хятад, Орос, 3 Улсын залуучуудын уулзалт зохион байгуулах тухай тодорхой санал тавьлаа. 
Манжуур хотын намын хорооны дарга Дү Ляньхэ саналыг талархан хүлээн авч дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид хот, дүүрэг, намын чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн гэдгээ онцолсон юм. 






 

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28    
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:1763
  • Нийт хандалт:232722