• Уншсан: 407
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Төлөөлөгч Л.Ариунтуяа, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Б.Насанбат нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод албан айлчлал хийж байна. 
Манжуур хот болон Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Манжуур хотод жил бүр зохион байгуулагддаг Орос, Хятад, Монгол гурван улсын үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хоёр жил дараалан амжилттай оролцсон билээ. 
Цаашид үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж “Чингэлтэйд үйлдвэрлэв” салбарыг  Манжуур хотод нээхээр тохиролцож Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Ли Чан Ү нар найрамдалт хамтын ажиллагааны Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, хот тохижилтын чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. 
Ингэснээр үйлдвэрлэгчид  чөлөөт худалдааны бүс болох Манжуур хотод бараа бүтээгдэхүүнээ борлуулах, цаашлаад Хятадын бусад хотууд руу бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах боломж үүд хаалгыг нээн өгч байгаагаараа энэ удаагийн албан айлчлал онцлогтой юм. 

Энэ айлчлалын хүрээнд Манжуур хотын намын хорооны дарга Дү Ляньхэ, Жалай дүүргийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Гао Шэн нар манай төлөөлөгчдийг хүлээн авч ажил хэргийн уулзалт зохион байгуулж байна. 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:3305
  • Нийт хандалт:240103