• Уншсан: 300
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, цаг үеийн холбогдолтой 1 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцлоо.  

Энэ удаагийн хуралдаанаар Хурлын Тэргүүлэгчид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох тухай, Дүүргийн 2019 оны онцлох жилийг зарлах тухай” асуудлуудыг нэмж 2018 оны 12 дугаар сарын 28-нд болох дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 07 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. 


СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28    
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:3084
  • Нийт хандалт:239882