• Уншсан: 355
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос 2018 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлсэн нь” төслийн үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдийг мэдээ мэдээллээр хангах, “Мэдээлэл, инновацийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг сурталчилах  зорилгоор “ШИНЭЛЭГ САНАА-ЭРҮҮЛ МЭНД” ӨДӨРЛӨГИЙГ арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Нийгмийн хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Г.Бадамгарав, гишүүн Ж.Чимэдцогзол, Ж.Алтантуул, С.Мөнгөнсар, Б.Насанбат, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Ариунтуяа, Д.Баянбат, В.Хүрэлбаатар, С.Энхтайван болон холбогдох хэлтэс албадын дарга, ажилтан албан хаагчид оролцлоо.

ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Г.Бадамгарав арга хэмжээг нээж, 2018 онд Хурлын хорооноос хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулж,  Агаар, хөрсний бохирдлын эсрэг дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын талаарх танилцуулага, мэдээллийг Нийгмийн хөгжлийн хорооны гишүүн, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзол өгч, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлсэн нь” төслийн танилцуулгыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны гишүүн Ж.Алтантуул хийж, өдөрлөгт оролцогч нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, дархлаа дэмжих эрүүл бүтээгдэхүүнийг тараах, оролцогчдын сонирхсон асуултуудад хариу өгөх, зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг зохион байгууллаа. 














СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:4
  • Энэ сард:3087
  • Нийт хандалт:239885